Монгол хөөмий

      Нүүдэлчин монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшиг нь хөөмий бөгөөд, энэ их өв сангаа өвөг дээдэс маань өөрсдөө үйлдэж, үр хүүхэд хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлдэг сайхан уламжлалтай байсан ажээ.

      Уртын сайхан дуугаа цэлгэр талдаа шуранхайлж, морин туурайн тэгш дөрвөн хэмээр богинын дуугаа уран гоё нугалаа хугалаа хийж гэгэлзүүлэн дуулж, сэнгэнэтэл исгэрүүлэн сэрүүцнэ.  Аман ташилгаар, хэмнэл хийж, бас аялага хийнэ. Адуун сүргээ бэлчээж хураахдаа гуугийн дуугаар цуурай хадаана.   Хангай дэлхийгээ баясуулж, мал сүргээ тайвшруулж, өөрийгөө зугаацуулж, хөөмийн гайхамшигаараа гайхуулан эгшиг өргөнө.  Энэ бүх нүүдэлчин ахуй нь монгол түмний их соёлын үндэс байсан аж.

      Үүний зэрэгцээгээр талын малчид хэн ч гэсэн, биендээ авч явахад авсаархан бичил хөгжмүүд хийж хонин сүргийнхээ дэргэд эгшиглүүлдэг. Ийм хөгжмүүдэд: төмөр хулсаар хийсэн аман хуур, хэл хуур, цоор цуур, лимбэ, шуугуур зэрэг орох аж.

     Харин хөөмий бол бичил хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг. Уг гаралын хувьд баруун аймгаас үүдэлтэй гэх бөгөөд Ховдын Чандмань сумд голомт нь бий гэж ярих аж..

    Тэр өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий агаад тийм газар очиход өөрийн эрхгүй хөөмийн авиа гаргамаар санагддаг гэнэ..

Хөөмийг бас тува хөөмий монгол хөөмий гэж ялгах бөгөөд Тува хөөмий нь  монгол хөөмийг бодоход шингэн, хүч султай, тэр болгон ая дан оруулж болдоггүй аж. 

Монгол хөөмийн 4 төрөл байх ба энэ нь хархираа хөөмий буюу цээжний гүнээс түрэн гарах авиа, исгэрээ буюу амны хөндийнөөс гарах авиа, Нармай хөөмий буюу хамраар гаргах авиа, шахай хөөмий буюу хоолой шахаж гүнээс гарах авиа зэрэг болно. Зарим судлаачид хөөмийн 5 төрөл байна гэж үздэг ба энэ нь нутаг нутгаасаа хамаарч байгаа бололтой.

     Монгол хөөмий бол дэлхийн сонгодог хөгжмийг хүртэл тоглох чадалтай. Монгол хөөмийг тувачууд хөөмийлж чаддаггүй бөгөөд энэ утгаар нь монгол хөөмийн урлаг нэлээд өндөр төвшинд хөгжсөн гэж үздэг.

    Сүүлийн үед  “Алтан ураг”  “Халил”, “Домог” зэрэг хамтлагууд монгол хөөмийг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулж, монгол ардын урлаг ийм гайхалтай гэдгийг дэлхийд таниулж байгаад баярлая, хэн нэгэнд бэлэг болгоё, монгол соёлоо таниулая..

Сэтгэгдэлүүд:

1. mami | 2008-10-10 05:02:01
Торгууд хөөмйи трансыг танилдаа сонсготол их сонирхоод амаараа гэхээр гайхаад бүр эххэ , би баясаж бааахан хөөмий ярьж, сандарч бичлэг үйлдэв.
2. Болжмор | 2008-10-10 06:39:36
Манай ардын урлаг гэж үнэхээр тасархай шүү...
мундаг хүүхэн юмаа...би бол энэ талаар сонсож баясахаас хэтрэхгүй мэдлэггүй амьтан ш дээ....баярлалаа СөөС-Гөөө

Тэр транс нээрээ...мааш таалагдлаа...хэхэ
3. claus | 2008-10-10 08:27:44
эхлэл болон үргэлжилэл нь Тува хөөмийтэй адилхан юм байна. энэ төрлийн хөөмий надаа их таалагддаг.Тува хөөмий нэг сонсоод үзээрэй,торгууд хөөмийнөөс них ялгараад байхгүйч их гоё.
4. монголхүү | 2008-10-10 09:12:23
Сайхан байнаа Би Монголхүү гэж бахархаж явах юм. Манайханы нугаралт, хөөмий зэрэг гадаадынханыг гайгуулдаг шүү
5. ТААГИЙ НЬ БАЙНА | 2008-10-10 09:48:55
зөндөө олон сайхан хөөмийлдөн хүнтэй таарч байлаа. даанч тэд тэрийгээ ашигладаггүй юм билээ.
6. chatsarganii but (зочин) | 2008-10-11 07:33:06
sooskaa iiiin yyaahaaan geed l yavah yum uu haashaa yum?
7. ganzo_sh | 2008-10-11 10:33:39
oo laitai duu biana shtee. Linkiig ni sabaachee PLS PLS
8. ganzo_sh | 2008-10-11 10:39:48
Yooyo chini blog unen saak blog baina shuu chi chadbarlag bas sain setgesen baina amjilt husye.
9. nini (зочин) | 2008-10-11 12:25:54
Тасархаймаа
10. NOMAD | 2008-10-17 12:20:44
ийм л болхоор би эх орноороо бахархаж хайрлаж явдаг юм шдэээ
11. amanjinka | 2008-10-23 03:13:55
сайхаан би эх орондоо хайртай
12. CHULUUDAI (зочин) | 2008-11-02 12:52:49
Сайн байна уу. Миний блогоор зочилж, холбоосондоо оруулсанд баярлалаа. Бидэн шиг үзэл бодолтой олон монголчууд байгаа гэдэгт итгэдэг. Баннер байрлуулах тугайгаа надад илгээгээрэй.
13. CHULUUDAI (зочин) | 2008-11-07 10:00:35
Sain uu blog hayga min oorchlogdloo
http://ariungolomt.blogspot.com/
14. 35 | 2008-11-08 22:58:39
Хөөмийлж чадийшт би. Даан ч унгачаад вайды.
15. www.gegeen.com | 2008-11-25 13:27:16
chi ih saihan blogtoi, saihan banner hiideg shuu. huuchin mgl bichgeer ingej tatalgan bichsen text, zurgiig yaj hiigeed baidag yum be. gegeen@yahoo.com -r neg orood ireech hoo. tnx
16. Цээмэн (зочин) | 2008-12-13 21:49:55
хөөмий гэдэг чинь уул нь хөөмэй байдаг гэсэн шүүдээ юмыг бичих гэж байгаа бол сайн судалж байж бичвэл зүгээр байх аа тэгэхгүй бол утга нь улам л цаашаа дутуу болоод 50 жилийн дараа хөөм гэж ярих хэрэг гарна шүү
17. iii (зочин) | 2009-01-12 16:43:15
bi odoo l unshaadhi. tgd jinhene setgegdlee uldeenee za
18. iii (зочин) | 2009-01-12 16:43:19
bi odoo l unshaadhi. tgd jinhene setgegdlee uldeenee za
19. bolor (зочин) | 2009-02-16 10:52:33
goy blog bn ulam sain hugjuuleerei
20. uyngaa (зочин) | 2009-03-07 01:13:38
huumii ch uneheer aguu urlag shuu
21. oogii (зочин) | 2009-03-13 10:30:05
huumii delhiid danstai mongoliin baharhal mon
22. ганбат (зочин) | 2009-03-24 11:08:47
би хөөмийний талаар сайн мэдэхгүй байна лдаа. ямартайч энэ тухай одоо мэдээлэл унших болохоор дараа нь сэтгэгдэлээ бичье гэж бодож байна
23. delger (зочин) | 2009-04-04 19:49:44
mash gahaltai urlag yum shuu. bid enehuu urlagiig osvor uyiinhendee zaawal owluuleh heregtei
24. Oyundelger (зочин) | 2009-04-04 19:53:03
uneheer saihan urlag yum shuu
25. delger (зочин) | 2009-04-04 19:55:32
mash gahaltai urlag yum shuu. bid enehuu urlagiig osvor uyiinhendee zaawal owluuleh heregtei
26. delger (зочин) | 2009-04-04 19:57:38
mash gahaltai urlag yum shuu. bid enehuu urlagiig osvor uyiinhendee zaawal owluuleh heregtei
27. naraa (зочин) | 2009-04-13 20:48:29
mongol hoomiigoor baharhaj bnaa
ulam hogjuuleh heregtei shuu
28. нүүдэл (зочин) | 2009-04-15 19:26:11
лаг юмаа
29. РОЛ (зочин) | 2009-04-28 15:55:16
ГОЁ БАЙНА
30. сайн уу (зочин) | 2009-04-30 13:53:19
nadad heregtseetei medeelel nma
31. йыб (зочин) | 2009-05-11 17:20:12
saihan medee bn
32. lollipop (зочин) | 2009-05-16 22:03:23
nadad ene medeelel mash ih taalagdaj bna
33. Мөнхбаатар (зочин) | 2009-07-10 09:06:30
Сайхан Монгол орноороо бахархан, омогшиж олон түмэнд МОНГОЛ гэдэг ийм агуу үндэстэн гэдгийг харуулахаар зорьж байгаад туйлын их баяртай байна. Бүр ихийг бичээрэй. Амжилт хүсье
34. tsetse (зочин) | 2009-09-07 19:02:17
ih tlagdla
35. яүлүү (зочин) | 2009-10-12 13:47:47
ix goe yum bichjee
36. sweety (зочин) | 2009-10-16 21:40:34
yag uralgiin uzlegt heregleh gj bsn ym ih goy ym bna keke...keke
37. анжа (зочин) | 2009-11-11 23:08:56
thanks
38. хасаа (зочин) | 2009-11-20 15:38:50
goy bn saihan bna mahs ih taalagdaj bn

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.