Хүний газар удаахан явахад сэтгэлд монгол аялгуу хургаж, зүрхэнд уртын дуу өөрийн эрхгүй шуранхайлдаг гэдэг. Хаа нэгтээ газраас танил ая эгшиглэхэд, тал хээр нутаг, уул ус, өссөн төрсөн нутгаа санадаг...
Түмэн олон адууны дундаас төгрөг сартай манхан шарга нь түрүүлсхийгээд ирэхэд ногоолин харагдах номин эрдэнийн ууландаа сэтгэлийн амрагтайгаа зугаалмаар.. хэхэ дууны үг эвлүүлэх гэсэн болсонгүйэ. За ингээд "Зочны цаг" булан маань үргэлжилж байнаа.
За эрхэм журмын нөхдийн амрыг эрье.Мөхөс намайг ийн ойшоож бичсэн сэтгэгдлийг минь бичлэг болгон оруулж байгаа болон дэмжиж буй бусад зочиддоо талархаад баршгүй ээ. Яахав сонирхдог зүйлсийнхээ талаар мэдсэн тогтоосон юмаа оруулсан маань энэ ээ. Бидэнтэй адил ардынхаа урлагт хайртай алив хүн тохиолдоход жаахан ч гэсэн хэрэгтэй зүйл нь байгаасай гэсэндээ л нөхөр mami-гийн блогоор зочилж хэрэгтэй хэрэггүй мэдээллээр дарж суух юм даа.
Сонин болгоход, би сая айлаар явж яваад нэг уртын дууны номтой таарлаа. Чимэдцэеэ гуйн эмхтгэсэн Жаахан шарга гэдэг нэртэй Дарьганга, Үзэмчин ардын дууны цуглуулга юм байхаа.Хэдэн мэддэг дуу маань байсныг үгий нь гүйцээж сийрүүлж авсан шүү.
Гандан уулын цэцэг
Гандан уулын цэцгийг
Гандана чинээ санасангүй
Ганихарсан хоёр сэтгэлийг
Гажина чинээ санасангүй дээ хө
Уулын маань улаан цэцгийг
Унана ч гэж, ай ай санасангүй дээ хө
Учирсан хоёрын сэтгэлийг
Уйдна ч гэж, ай ай санасангүй дээ хө
Туулын голын маань бургас нь
Тунарч хөхрөөд ай ай байна уу даа хө
Тун чиг хайртай хүний үр чамайгаа
Туйлдана ч гэж ай ай санасангүй дээ хө...
Энэ дууг бичсэн чинь бас нэг дуу санаанд орчихлоо.
Дунд голын ногоо
Дунд голын ногоо нь
Ургасан байтлаа тарьсан юм шиг
Дунжидмаагийн хөөрхөн бүсгүй
Төрсөн байтлаа зурсан юм шиг
Ханан хээтэй алчуурыг
Ханцуйнаасаа битгий салгаарай
Хавар намрын зургаан сард нь
Хайртыгаа битгий мартаарай
Өлзий хээтэй алчуурыг
Өврөөсөө битгий салгаарай
Өвөл хаврын зургаан сард
Өөрийг минь битгий мартаарай даа хө
Найдваргүй амрагтай, бас л нэг аргаа барсан амьтны дуу юм боловуу, хэхэ.
За "Сэрэвгэр хадны зэрэглээ" гэж ардын дуу байдгийг бараг нь мэдэж байгаа даа.Гоё дуу шүү.
Сэрэвгэр хадны зэрэглээ
Сэрэвгэр хадны зэрэглээ нь хө
Сэнжирч гогцоороод харагдна аа хө
Сэтгэл хөдлөөд горьгүй нь хө
Сэрүү оруулаад мордъё доо хө /Манайхан Шөнийн зүүдэнд хоюулаа хө Сэрээд харахаар ганцаараа хө гэж дуулдаг/
Од нь гараад ирвэл хө
Оройтох л байлгүй яах вэ хө
Одоо мордоод явбал хө
Очих л байлгүй яах вэ хө
Саран гараад ирвэл хө
Саруулхан ч байлгүй яах вэ хө
Салаад мордоод явбал хө
Санах л байлгүй яах вэ хө...
"Хүүхэн Нанаа" гээд дуу байдаг даа. Багад их сонсдог байсан. Дарьганга ардын дуу юм байна.
Хөндийн тоосыг хөдөлгөөд байдаг нь хө
Хүрэн халзангийн минь дөрвөн туурай хө
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Хүүхэн Нанаагийн минь хоёр нүдээ хө
Манхны тоосыг хөдөлгөөд байдаг нь хө
Манхан халзангийн минь дөрвөн туурай хө
Мануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Манай Нанаагийн хоёр нүдээ хө
Талын тоосыг татуулаад байдаг нь хө
Тарлан халзангийн дөрвөн туурай хө
Тануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Танай Нанаагийн хоёр нүдээ хө.....-..Багад сонсож байхад халзангийн гэхийн оронд зээрдийн минь л гэж байдаг шиг санагдаад байна. Тэгэж дуулахаар эвтэйхэн юм шиг байж болох юм. Бас магнай зээрдийн минь гэвэл илүү сонсголонтой болох юм шиг.
Найран дээр нэг өргөн дуулдаг нэг дуу байдаг.
Адуучин
Түмэн чиг олон адууны дундаас
Төгрөг сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ дэ хө
Түмэн чиг олон хүний дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр маань тормойж харагдана аа хө
Мянган чиг олон адууны дундаасаа
Магнай сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ ээ хө
Мянган чиг олон адууны дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр маань тормойж харагдана аа хө
Алхан чиг хээтэй бугуйвчийгээ хө
Арслан хотын урчуудаар сийлүүлсиймаа хө
Асгаруулан мэлмэрүүлэн уйлаад яах вэ хө
Амар болоод мэнд л явбал уулзна шү дээ хө...гэж.
Сэндэр охин
Цэ вангийн хошууны
Цэцэн залангийн охинсон доо хө
Арван найман настайдаа
Алиа Сэндэр нэртэй дээ хө
Арван ембүү хараад
Алгаа тосдог аавуу даа хө
Хорин ембүү хараад
Хормойгоо тосдог ээжүү дээ хө
Арван хошуу дамжуулаад
Адуучин хүүдээ өгөөсэй дээ хө
Хорин хошуу дамжуулаад
Хоньчин хүүдээ өгөөсэй дээ хө
Цагаан торгон цамцыг
Хэндээ ч гэж оёхов дээ хө
Цал буурал баянтай
Цагийг яаж байрахав дээ хө
Хөх торгон цамыг ээ
Хэндээ ч гэж оёхов дээ хө
Хөгшин буурал ноёнтой
Цагийг яаж барахав дээ хө... Бурхан минь гэж, алт яаж ч үнэ орлоо гэсэн ингэтлээ үзэл суртлаараа дордохгүй юмсан, хэхэ.
"Ай Нанаа" гэж дуу байна. Аялгуу тансаг дуу гэдэг. Там тум мэддэг байснаа ээжээсээ лавлаж бичлээ.Бас алдаатай байж болно шүү.Та бүхэн бичлэгийг нь олж сонсохыг бодоорой. Үнэхээр сайхан дуу.
Ай Нанаа
Зүүн уулын зэрэглээ байна хө хө Ай Нанаа минь ээ ээ
Зүглээд очсон чинь үгүй л байнаа хө хө
Зүүдээ нойрон дундаа хоюулаа байнаа хө хө Ай Нанаа минь ээ ээ
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байнаа хө хө
Урд уулын зэрэглээ байна хө хө Ай Нанаа минь ээ ээ
Угтаад очсон чинь үгүй л байнаа хө хө
Унтах нойрондоо хоюулаа л байнаа хө хө Ай Нанаа минь ээ ээ
Унтаад сэрсэн чинь ганцаараа байнаа хө хө...
"Гандий мод"ыг ч бараг бүгд төлөв мэдэж байгаа биз дээ.
Гандий мод
Гандий юу модондоо
Галуу нь эргэнээ хө
Газрын маань холоосоо
Хүү маань ирнэ ээ хө
Тоорой юу модондоо
Тогоруу эргэнээ хө
Тоосны маань холоосоо
Хүү маань ирнэ ээ хө
Самартай юу модондоо
Шаазгай шагширна даа хө
Санааны маань үзүүрээсээ
Хүү маань ирнэ ээ хө...
Цэнхэрлэн харагдах уул
Цэнхэрлэн харагдах уул нь
Цэцэг жимстэй уул байна аа хө
Цэцэрлэг сайхан ууланд нь
Хүүтэйгээ зугаалмаар уул байна аа хө
Асарлан харагдах уул нь
Алим жимстэй уул байна аа хө
Аглаг сайхан ууланд нь
Хүүтэйгээ зугаалмаар уул байна аа хө
Ногоорон харагдах уул нь
Номин эрднийн уул байна аа хө
Ноёлог сайхан ууланд нь
Хүүтэйгээ зугаалмаар уул байна хө
Сэтгэлийн амраг гэдэг чинь дээ хө
Шижир алтнаас үнэтэй еэ хө
Шилж түүнийг олоход
Шийдвэр зориг хэрэгтэй дээ хө... Ардын дуу байсныг Ц.Дамдинсүрэн гуай засаж уран сайхны хувьд найруулан Д.Нацагдоржийн учиртай гурван толгой дууны дуулалд оруулсан байхаа. Энэ дууг бичсэн чинь нэг онигоо санаанд орчихлоо. Дээр үед нэг хятад ажилчин тувт л Учиртай гурвыг аялж явдаг байж л дээ. Тэгээд хамт олноороо хөгжилдөж байгаад мань хятадаар дуулуулъя гэж. Чи үргэлж гунганаад явдаг, одоо тэрийгээ аялаад орхи гэсэн чинь өнөө хятад: Нийлсэн хоёрын сэтгэл 1000 лангийн алт аа Энэ хоёрыг нийлүүлвэл Ямар их үнэтэй... гээд толгойгоо бөнжигнүүлэн дуулсан гэнэ лээ. Хужаа л болсон хойно юун түрүүнд алт мөнгө, нарийн тооцоо л сонирхлыг нь татсан бололтой. "Ган төмөр" гэж энэ дуутай ойролцоо аятай дуу байдаг даа.
Ган төмөр
Ган төмөр чиг гайгүй дээ
Галынхаа аясыг даганаа хө
Ганхирсан сэтгэл гайгүй дээ
Хүүгийнхээ аясыг даганаа хө
Хөх төмөр чиг гайгүй дээ
Хөөрөгнийхөө аясыг даганаа хө
Хөвөлзсөн сэтгэл гайгүй дээ
Хүүгийнхээ аясыг даганаа хө...
"Судгийн ногоо" гэж дуу байдаг даа.
Судгийн ногоо
Судгийн ногоо хө
Сугсраад байнаа хө
Сургий нь дуулахаар хө
Өрөвдөөд байнаа хө
Арын ногоо нь хө
Алаглаад байнаа хө
Ааший нь бодохоор хө
Өрөвдөөд байнаа хө...
"Алгирмаа " гэж дуу дээрхэн зурагтаар үгүй мөн их явдаг байжээ. Надад нэг их таалагддаггүй.Ямартай ч ардын дуу шүү. Бас домогтой ч дуу байх. Чимэдцэеэ гуайн Жаахан шарга номон дээр байсан. Би тухайлан бичиж авсангүй л дээ. Дарьганга чигийн дуу байж таарна. Санаж байгаагаа бичье.
Алгирмаа
Алд алдын торгон хадгийг
Задлаж суунаа Алгирмаа яа хө
Анхны нөхөр Алтантуухтай
Амьдарлынхаа замыг холбосондоо хө
Авааль нөхөр Алтантуух
Амбан саяны цэрэгт яваад хө
Амьд үхсэний сураггүй
Арван гурван жил боллоо хө
Арван гурван жилийн дотор
Андуу зөрүү явсан бол доо хө
Агаар хурмаст тэнгэр намайг
Амийг минь гартал ниргээрэй дээ хө... Бурхан минь яасан ч хурц хурц үгтэй дуу гэхээрээ ийм байдаг билээ. Ингээд цаашаа их явна аа. Би нөгөө жагсаалтад байсан дуунуудаас мэдэж байгаагаа бичээд байгаа ухаантай.
"Сийлэн бөөр" гэж дууг би багадаа аялах дуртай байж билээ. Их л таалагддаг байсын байлгүй дээ. Тэгэхдээ байнга л Сийлэгмөндөнбөөрийгөө гэж дуулдаг. Тогтоож байсан ёр нь тэр юм байлгүй хэхэ.Энэ дууны талаар домгоос нь сэдэвлэсэн жүжигчилсэн зохиомж хүртэл байдаг байхаа.
Сийлэн бөөр
Мандаж гардаг нарны маань наагуураа
Манан ч үгүй тунгалаг байнаа хө
Манай айлын Сийлэнхэнбөөрийг
Маргаашийн нарнаар мордуулна гэнэ дээ хө
Ургаж гардаг нарны маань наагуур
Униар ч үгүй тунгалаг байнаа хө
Урдаа айлын Сийлэнхэнбөөрийг
Ургахын нарнаар мордуулна гэнэдээ хө
Хүрдтэйхэн тэрэг нь хүрээний маань дундаа
Хүрэнхэн шанлуу л ширээний маань дундаа
Хүүхэн жаахан Сийлэнхэнбөөрийг
Хүрээнийхээ замаас оргуулна гэнэ дээ хө
Аралтайхан тэрэг нь айлынхаа дундаа
Алтанхан шанлуу ширээний маань дундаа
Амраг жаахан Сийлэнхэнбөөрийг
Авна ч гэж л зүүдэлсэнгүй явлаа даа хө... Шууд хүний хулгай айн, тэгээд бас үүнийгээ гэмт хэрэг хийлээ гэж огт бодолгүй бахархалтай нь аргагүй дуулаад явж байсан байна шүү дээ, энэ манай өвөг дээдэс үү, угийн хүнд гарууд л даа хэхэ.
За Үлэмжийн чанарыг ч одоо үг, зохиосон хүн, түүх намтар юутай хээтэй нь мэддэг хүний тоо шороо болоо биз дээ. Ер нь уртын дуу гэхэд дор хаяад нэг бадаг, ардын дуу гэвэл 2 юмуу гурван бадагтай байхад чиг найран дээр дуулж болно шүү. Тийм болохоор ардын дууны үгийг тэр багцаанд баримжаалж тогтоож байвал дэмий биш болов уу.
Дашрамд хэлэхэд, Нөхдүүдэд мэддэг дуу энэ тэр байвал дутуу ч бай хамаагүй оруулж байгаач.Тэрнийгээ хэдүүлээ элбэж байгаад гүйцээгээд бичлэг болгоод байя л даа. Тэгсээр хэдүүлээ мундаг ардын дууны үгэн сантай болчихгүй юү.Далай болтол ч хаа юм. Гэхдээ л далайд дусал гэж бид мэтдээ тэр чинь олдохгүй л юм шүү дээ хө. Мэргэжлийнхэн нь нэг янзаар үздэг л юм байгаа биз, сонирхогчдын арга өөр шүү хэхэ.
"Авгын цагаан уул" дууг нэг залуу дуучин бас олонд танил болгосон байх шүү. Нэрийг нь санадаггүй ээ.Сайхан дуу шдээ.Бараг нь мэдэж байгаа биз дээ.
Авгын цагаан уул
Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан цайраад байна даа хө
Амраг чамайгаа бодохлоор нь хө
Аягатай цайгаа уухаас ч дургүй ээ хө
Цантын цагаан ууланд нь хө
Цасны будан цайраад байна аа хө
Царайлаг чамайгаа бодохлоор нь хө
Цайгаа уухаас ч дургүй байна аа хө
Далангийн цагаан ууланд нь хө
Дангийн будан цайраад байна аа хө
Дассан чамайгаа бодохлоор нь хө
Данхтай цайгаа уухаас ч дургүй ээ хө
Энэ манай өвөг дээдэс дууг мөн амархан бүтээж байсан дамшигнууд байгаам шүү, хэхэ. Цас бороо, цай, данххан төдийхнийг дурьдаад л бүхэл бүтэн урлагийн бүтээл туурвичихаж байна шүү дээ. Аягүй бол данхтай цайгаа ёроолдох зуураа л зохиочихсон байхаа ч ядахгүй шүү, хэхэ.Дээр цагт тийм байсан юм чинь одоо цагт энэ Гүрээ Балхжав тэргүүтнийг гайхаад байх ч юмгүй шив дээ. Агуулга, утга уянгын хувьд өмнөхөөсөө хэр дээрдэж вэ гэдгийг нь л шинжиж суух хэрэгтэй болж байх шив дээ, хэхэ.
За энд нөгөө зочин Нэмүлэнгийн яриад байсан "Алсын газрын зэрэглээ" дуу байж байна. Манай Нэргүй гуай хадааж гардаг биздээ.
Алсын газрын зэрэглээ /Дарьганга/
Алсын газрын зэрэглээ нь хө
Адуу шиг мал шиг торолзоно
Алиа хонгор хүүгээ хө
Айсуй байхад нь баярлалаа
Холын газрын зэрэглээ нь хө
Хонь шиг мал шиг торолзоно
Хонгор жаахан хүүгээ
Хоноод явахыг хүснэ хө...
... Энд нэг юм хэлмээр санагдлаа. Энэ Дарьганга Манжийн ноёрхлын үед үндсэндээ засаг захиргааны хувьд тэднийд бүрэн хамарч байсан шиг байгаан. Бүр нэлээд сүүл үе хүртэл /20-иод оныг хүртэл билүү/Хаалганд хамарч байсан гэж Баабар гуай бичсэн байсан. Тэгэхлээрээ зэрэг ардын урлаг, хэл ярианд нь өвөрлөгч талын юмуу эсвэл Нангиадын соёлын нөлөө нэлээд суусан юмуу гэмээр байдаг. Зарим нэг дууны үг энэ тэр бол нэлээд хазгай байж харагдсан шүү. Зүгээр л ажигласнаа л хэлж байна л даа. Гэхдээ ардын дууны өвөөр баян, аялгуу тансаг, ардын урлаг дундаа өөрийн бие даасан хэлбэрийг бий болгож чадсан угсаатан юм шиг байгаан.Бас өөр олон олон зүйлээр Монгол үндэстэн дотроо ялгардаг байхаа. Хурд, ур хийц гээд л.
Дээр нэг "Арван тавны сар" дууны үг оруулж байсан даа. Одоо энд Үзэмчин ардын нэг тийм нэртэй дууг оруулж байна.Сүүлийн үед дуучин Баясгалан,ӨМӨЗО-ы алдарт дуучин Лхасүрэн нар дуулсан байх.
Арван тавны сар
Арван тавны сар нь агаартаа дэгдэнэ хө
Ар өврөө дагаад үүл үгүй нь юу нь юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа хүлээсээр удлаа хө
Хайрлаж санасан хонгор чи минь хүрээд ирдэггүй нь юу нь юм бэ хө
Хур борооны шим нь агаараас буухгүй юм бол
Хайтан ягаан цэцэг өөрөө яаж л дэлгэрэх юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа халшралгүй хүлээвэл дээ хө
Хамтран жаргахын өдөр хугацаа аяндаа ч хүрээд ирэлгүй дээ хө... Сайхан дуу шүү.
За "Аргагүй амраг" дууг оруулахгүй бол ардын дууны тэнгэр хилэгнэх байх даа.
Аргагүй амраг
Нуураа чиг хөлдөх гээд байна уу даа хө
Нугас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо хө
Ай хөөрхий минь дээ хө
Нууцгай чиг ханилсан бидэн хоёр хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ хө
Ай хөөрхий минь ээ хө
Далай чиг хөлдөх гээд байна уу даа хө
Загас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо хө
Ай хөөрхий минь дээ хө
Далдуур чиг ханилсан бидэн хоёр хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ хө
Ай хөөрхий минь дээ хө.... Утгы нь ярьчих гэх шиг товчилъё:
Нүгэл чиг нүглээс айсангүй дээ хө
Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа хө
Аюул чиг аюулаас айсангүй дээ хө
Аашны чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа хө
Мэлмэрүүлэн чиг уйлаад яахав дээ хө
Мэнд болоод амар суувал уулзана шүү дээ хө
Асгаруулан чиг уйлаад яахав дээ хө
Амар болоод мэнд л суувал уулзана шүү дээ үр минь дээ хө.... Яалт ч үгүй явдалтай амрагууд айн? Бас л донжтой, аялахад янзын дуу шүү тэ.
Яаая, захчин ардын нэг инээдтэй дуу байна. Би мэдэхгүй л дээ. Гэхдээ оруулъя.Бодвол сэвгэрүүдийн дуу шиг байна, хэхэ. Нэр нь "Боломжийн гэлцээд байна" гэж байна шүү,хэхэ.
Цэв цэнхэр морийг
Туурай сайтай гэлцэнэ л
Сэнхэрийн тасгийн эмчийг
Сэтгэл сайтай гэлцэнэ л
Төгрөгийн хар үзүүрийг
Төөрүү /тойруу/ гэлцээд байна л
Төвөөс ирсэн эмчийг
Боломжийн гэлцээд байна л
Эрэвгэр цэнхэр морийг
Хүчээр сайн гэлцэнэ л
Эмнэлгийн цагаан богцыг
Эмээр дүүрэн гэлцэнэ л
Хойноос ирсэн салхийг
Сэрүүн гэлцээд байна л
Хотоос ирсэн эмчийг боломжийн гэлцээд байна л. Еө еө, захчин сэвгэрүүд ёстой бут авах нь байна шүү дээ, хэхэ....хэхэхэ
Харин "Будармаар будармаар салхи" гэж дууг оруулмаар байна.Энэ дууг өвөл аямгуудын тоглолт дээр сонссон.Сонин ёанагдсан.Хотгойд ардын дуу.Хотгойд гэхээр Хөвсгөлийн баруун хэсэг, Завханы зүүн хойд сумдууд ордог байхаа.Хөвсгөл аймгийн дуучин дуулж байна лээ.
Будармаар будармаар салхи
Будармаар будармаар салхи
Бут л цантмаар хүйтэн байна
Буцахдаа буугаагүй ахыгаа
Бодсон нь миний буруу юу даа
Садармаар садармаар салхи
Сахал цантмаар хүйтэн байна
Салахдаа уулзаагүй ахыгаа
Санасан нь миний буруу юу даа...
За бараг найр болгон дээр дуулагддаг нэг дуу байдаг. "Бүсгүй хүний заяа" гэж үзэмчин ардын дуу юм байна. Багаас авахуулаад л очсон найр болгон дээр энэ дууг дуулдаг.Голдуу л бэрийн талыг хөөх үед л дуулдаг шиг санагдана. Дуулах үеэр уяхан сэтгэлтэй зарим хүн заавал уйлж таардаг. Найрын уур амьсгалаа гэж, хэхэ.Би нутгийнхаа дуулдаг хэлбэрээр бичнэ ээ.
Бүсгүй хүний заяа
Уруу газар ургана гэдэг чинь дээ хө
Улиас модны жам юмаа хө
Ургийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юмдаа хө
Хажуу газар ургана гэдэг чинь дээ хө
Хайлаас модны жам юмаа хө
Харийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юм даа хө...
"Бүүжидмаа" гэж дуу байна. Мэддэг л дууны нэг байна даа.
Бүүжидмаа/Үзэмчин/
Буурал морины минь мундаан дээр нь хө
Булигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө
Буурал ээжийн минь захиж хэлсэн үг
Бодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө
Саарал морины минь мундаан дээр нь хө
Санхъюу гөлөм нь шаржигнаад байна даа хө
Сайхан аав ээжийн минь захиж хэлсэн үг
Санаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хө
Хар морины минь мундаан дээр хө
Харганан чиг эмээл тохоотой байна хө
Хайлаастайн давааг даваад гарна аа хө
Ханилсан Бүүжидмаадаа хүрээд очно өө хө
Ганган хул
Ганган хулыгаа унаж л явдаа хө
Гандангийнхаа үүдээр галигуулж явлаа хө
Галсан зангийнхаа нэрэн дээрээ хө
Гайхуулж явсан буруу энгэрээ хө
Цэнхэр борыгоо унаж л явлаа хө
Цэргийнхээ үүдээр цэлгүүлж явлаа хө
Цэндсүрэнгийнхээ нэрэн дээр нь хө
Чихнийхээ ээмгээр дэнчин тавилаа хө
Улаан хээрийгээ унаж явлаа хө
Усанд ойчоод сандарч явлаа хө
Учирсан амрагтаа очихоос хойно доо хө
Усанд ойчих нь чиг хамаагүй байна аа хө
Эрүү цагаан болжмор
Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь
Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө
Үйлийн лайтай /үртэй/ миний л амраг
Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө
Тархиндаа улаантай тахиа шувуу нь
Тавхан жингээр донгодоод байна аа хө
Танхил өссөн миний л амраг
Тавхан үгэндээ танигдаад байна аа хө
Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь
Хөвчийн модонд донгодоод байна аа хө
Хөөрхий жаалхан миний амрагт
Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө.
Хөх торгон цамц
Хөх торгон цамцыг болбол доо хө
Хөвөнгий нь тавиад хөвсийлгөөд байна аа хөөрхий яа хө
Хөгшин чамайгаа гэсээр байтал даа
Хөрслөг залуучууд нь хөшилдөөд байна аа хөөрхий яа хө
Цагаан торгон цамцыг болбол доо хө
Цавгий нь тавилгүй шалчийгаад байна аа хөөрхий яа хө
Цаанаа ханьтайг чинь мэдсэн болдоо хө
Чамдаа юундаа дасдаг билээ дээ хөөрхий яа хө
Алаглуулаад оёсон алхан чиг хээтэй алчуурыг ээ хө
Арынхаа манхандаа гээчихээд ирэвүү дээ хөөрхий яа хө
Аминчлаад хэлсэн үгийг минь болбол доо хө
Авгай хүүхнүүдэд тараачихаад ирэвүү дэ хөөрхий яа хө.
Тосонгийн оройгоор тоосроод байна
Тогтож суухыг байлаа даа
Мандалын оройгоор манараад байна
Манай нутаг санагдаад байна
Сэрвэнгийн оройгоор сэвэлзээд байна
Сэтгэл санаа үймрээд байна
Өндрийн өврөөр өрвөлзөөд байна
Өөрийн санаа үймрээд байна.
"Таван цэнгийн янчаан мөнгө" /Баяд/
Тавхан цэнгийн янчаан мөнгө нь
Ташааны махыг баран дүүрэв л
Танхил зантай хүүхэн хонгор
Цээжний махыг баран дүүрэв л
Хоёр цэнгийн хуруувчин мөнгө нь
Хурууны махыг баран дүүрэв л
Холчиргон зантай хүүхэн хонгор
Цээжний махыг баран дүүрэв л
Алчуур боосон тохой нь зовяан
Авгай санасан цээж нь зовяан
Сэтгүүр зүүсэн ташаа нь зовяан
Сэвгэр санасан цээж нь зовяан.......
За ингэээд энэ удаагиын "Зочны цаг" өндөрлөжийнэ. Энэ их дууг бичиж үлдээсэн Зочиндоо маш их баярлалаа.. Үнэхээр хуулаад оруулж байхад их юм "мэдрэгдэж" байна шүү.. Зарим дуунаас үнэхээр нутаг минь үнэртэх юм. яг л та бидний төрсөн нутаг.. сайхан байна. Баярлалаа.




Сэтгэгдэлүүд:
cagaan sariin shinjuudee
saixan chamaigaa
cagiin zuutei zuirliidee
uuliin enger xurenteed
uri orxiin shinjuu
xabar iutai uraldan
xairtai nutgaa yabiidaa
xubguun mini
xusel zorig iuna be
xurex gazar iusenbe
xubaan tegshlexsen
xubit orong
xuilan nugalaxsan
сураарай за...хэхэ
энэ Болжмор хэнд эрүү цагаан болжмор дууг дуулж өгөх гээд бгаан хэхэ..
амороо болжко магнай агааг л сур гэжийхгүү юу хэхэ..
наад галавсай чинь манарчихсан юм байх даа...энд тэнд төөрөөд л гүйж явахын учиртайнбээ яасан...хэхэ
Бартаа ихтэй даваа даа хө
Баруун айлын Гавалмаа бүсгүй нь
Баахан зүрхний тольт уу даа хө
Зүүн уулын даваа нь
Зүгээр ч үгүй даваа юу даа хө
Зүүн айлын Гавалмаа бүсгүй нь
Зүрх сэтгэлийн минь тольт уу даа хө
Хад байгаад нурсанд орвол
Хайрга болоод шуурсан нь дээр үү дээ хө
Ханилж суугаад хагацсанд орвол
Харийн данихгүй нь дээр үү дээ хө
Зочин хаачсийм бол Мами аа ... Сураг гарвал дуулгаарай
харин тиймээ Зочин маань харагдахгүй л байна.. завгүй байгаам болууу.. болдог бол ажилаас нь хийж дуусгачихаад эндээ дуу дуулуулаад суулгах юмсан хэхэ.
Нэг орж ирсэнийх хоосон гарахгүй ээ. Ганц нэг дууны үг оруулна аа.
Сандуйтай мод
Сандуйтай юу мод нь болбол
Сар нарны чимэгээ хө
Сайн явдал саруул ухаан
Энэ биений чимэг ээ хө хө
Сайхан чиг төрсөн залуухан тэр минь ээ
Санаж явсан миний биений зүрхний минь чимэгээ хө хө
Навчтай юу мод нь болбол
Нар сарны чимэг ээ хө хө
Насны багад эрдмийг сурах
Энэ биений чимэг ээ хө хө
Найртай чиг төрсөн залуухан тэр минь ээ
Найдаж явсан миний биений зүрхний минь чимэгээ хө хө
Галууны маань дэгдээхий нь болбол
Ганганаад нисэхээрээ хө
Ганга мөрний усыг болвол гатлаад гарна аа хө хө
Ганьхан чиг төрсөн Оюунсамдангаа хө хө
Газар усны найман зовхис нь дагаад мордвоо хө хө
Самрын гурван толгой
Самрын гурван толгойгоо
Сайвар шаргаараа туулна аа
Санааны амраг чамтайгаа
Саатан сууж найрлая аа
Үзмийн гурван толгойгоо
Үрээ саарлаараа туулна аа
Үеийн жаахан чамтайгаа
Үерхэн сууж найрлая аа
Зэстийн гурван толгойгоо
Зээрд халзнаараа туулна аа
Зүрхний хайртай чамтайгаа
Зүйлчлэн сууж найрлая аа
Нээрэн морь ярьсанаас, би дээр Хүүхэн Нанаа гээд дууны үг оруулахдаа зарим нэг үгийг нь засах саналтай байгаагаа бичсэн. Сүүлд бодож байх нь ээ зарим нэг үгэн дээр дутуу боджээ. Магнай зээрд гэж ямар зүс байхав дээ. Манханаараа явсан нь зөв байж л дээ. Одоо нөгөөдөх чинь хадуураад ардын дуунд засвар хийдэг болох гэж байна хэхэ. Өршөөгти!
Өөрийн нутаг
Өндөр дээр гараад харахад
Өөрийн нутаг минь санагдаад байна аа хө
Өндөр дээрээс буугаад ирэхэд
Өвөр дүүрэн нулимстай байна даа хө
Хадан дээр гараад харахад
Хайртай нутаг минь санагдаад байна аа хө
Хадан дээрээс буугаад ирэхэд
Ханцуй дүүрэн нулимстай байна даа аа хө
Уулан дээр гараад харахад аа
Угийн нутаг минь санагдаад байна аа хө
Уулан дээрээс буугаад ирэхэд минь
Ухаан санаанд минь бодогдоод байна даа хө
Энэ дууг зохиогч мөн нутгаа ойгүй санасан бас дээрээс нь нэлээд материалист нөхөр байгаа юу даа. Энэ дууг бичих гэж хэдэн өдөр өөрийн үйлдлийг туршсан бол, хэхэ. Нэг буугаад л, нэг өгсөөд л айн. За за марзганаж байхгүй юу. Ардын дуу л бол ардын дуу шүү дээ. Гэхдээ заримдаа юуханд ч тодорхой хэмжээний шүүмжлэл байх хэрэгтэй болов уу. Тэгэж байж л аливаа юм, барьж авахад л энэ урлаг жинхэнэ утгаараа оршино шүү дээ. Ардын урлаг ч ялгаагүй байх. За энэ яахав миний хувийн бодол.
Өдтэй бичиг
Өдтэй юу бичиг нь хө
Өртөөгөөр дамжина аа хө, ай хө
Өвлийн гурван сардаа
Өөрөө ирэхийн доио юу даа хө
Хадаастай бичиг нь
Хавийн өртөөгөөр дамжина аа хө, ай хө
Хаврынхаа гурван сардаа
Харьж ирэхийн дохио юу даа хө
Зурагтай юу бичиг нь
Зуун бээрээр дамжина аа хө, ай хө
Зуныхаа гурван сардаа
Зуурхан ирэхийн дохио юу даа хө
Наалттай юу бичиг нь
Наян бээрээр дамжина аа хө, ай хө
Намрынхаа гурван сардаа
Наашаа ирэхий дохио юу даа хө.
...Хавийн хүмүүс уншина аа хө, ай хө гэж үү, хэхэ.
Дөрвөн уул
Дөрвөн уулын маань дундаас болболдоо хө
Усны мөөнь тунгалаг урсаад байна уу даа хө
Төр түвшин амрагийг болбол доо
Түшээд суух заяатай даа хө
Хорвоо ертөнц дээр хүмүүн болж төрсиймаа хө
Хорвоогийн шаргал наран нь гийгүүлээд байна аа хө
Орчлон ертөнц дээр олуулаа төрлөө дөө хө
Орчлонгийн жаргал зовлонгоос оочиж амсаж явна даа хө...
Бас л сайхан дуу шүү дээ. Хэд хэдэн аяаар дуулдаг юм байв уу? Үгийг нь номон дээр байснаар бичлээ. Нэг хэсэг залуус дуулсан. Өмнө нь дуулж байсан дуучдаас илүү гарч базаасан юмгүй л санагдсан даа.
Дууны үг хуулж оруулахад чинь их юм мэдэрдэгийм билээ.. цаашлааад дуу нь аудио хэлбэрээр байнуу гээл хайж гарна хэхэ..
за нөхөр, сайхан хадамлааад ирээрэй.. блогооо нээнэээ л гэсэн, хүлээгэээл байгаа шөөө..
за нөхөд минь сайхан наадамлаарай.
.. Дээрхи дууны нэрийг би мэдэхгүй бөлгөө. Зочин маань бараг төлөв хэлсэн буй за гэжж ... За тэгээд сайхан наадацгаая даа бүгдээрээ.
Мань нээрээ энд муугаа мэдэхгүй барилдана 1-ийн даваанд хага шидүүлчихгүй бол хэтрүүлжээж ч магад хэхэ.
Уухайн түрлэг ..
Уртын дууны шүранхайтай Монгол наадам ирлээ ...
агаа нутгийн уулс чинь тэээ тнэдэээс өндөлзөж байна гэнэ шөө... хичээгээрэй...3 давдийм шүү.. Уртын дууугаа дууулааад сонсооод сайхан наадамлаарай..
Хөндий говийг туулна даа
Хөөрхөн ааштай хүүтэйгээ
Санасан цагтаа уулзана даа
Алтан шар мориороо
Арын хөндийг туулна даа
Амраг жаахан хүүтэйгээ
Санасан цагтаа уулзана даа
Хөхрөн харагдах шилийг
Хөөрхөн бороороо туулна
Хөгжин суугч чамтайгаа
Хүссэн цагтаа уулзана....
би бас юу дутахуу нэг юм чирээл ирлээ...хэхэ
За энэ удаад голдуу Адараа гуайн дуулсан хэдэн дуу оруулж байна.
Янлинхуар
Хайлаас модны намираан дээгүүр ай хө Янлинхуар аа
Хангинатал донгодоод байдаг хаашаа янзын шувуу вэ хө
Хайрлаа ч үгүй ханилаа ч үгүй байсаар байтал ай хө Янлинхуараа
Харин чиг санаанаас гардаггүй ямар хаашаа ерөөл вэ хө
Улиас модны намираан дээгүүр хө ай хө Янлинхуар аа
Уянгалан чиг донгодоод байдаг хаашаа янзын шувуу вэ хө
Уулзаа ч үгүй учраа ч үгүй байсаар байтал хө ай хө Янлинхуар аа
Ухаан чиг санаанаас гардаггүй ямар хаашаа ерөөл вэ хө
Манантай юу будантай юу өдөр байна хө ай хө Янлинхуар аа
Майхан чиг тогоо шанагаа ачаад гараваа хө
Майхан чиг тогоо шанагаа ачаад гарснаас хойш ай хө Янлинхуар аа
Магад чиг арав хоногийн хуудуу л гараваа хө...
Талын таван толгой чинь тэгэж байгаад донжтой сайхан дуу шүү.
Талын таван толгой
Талын таван толгой нь
Таана мангирын ургамалтай даа хө
Танилцсан амрагаа бодохоор
Тавхан жил чиг гайгүй байна даа хө
Сүлжээ голоор тэмүүлсэн
Цэнхэр бор минь бахтай байна даа хө
Сэтгэлтэй чамайгаа бодохоороо
Цэргийн хугацаа ч гайгүй байна даа хө
Ухаа хонгор морь минь
Урд зүгийн унага юмдаа хө
Учирсан чамайгаа бодохоор
Уулзаж ярьмаар санагдана даа хө
Хар хээр морь минь хө
Хангай зүгийн унага юмаа хө
Хайртай чамайгаа бодохоороо
Хамтарч амьдрахаа яараад байна аа хө.
Адараа гуай энэ нэг дууг янзтай сайхан эвлэг болж ирээд энгүүн дуулдаг сан. Гарчигийг нь буруу өгсөн юмуу гэж бодлоо. Андуурч бичсэн байж болох юм даа. Яалт ч үгүй л эрэгтэй нь эмэгтэйдээ зориулж дуулсан дуу байх шиг байхын. За ямар ч л гэсэн сонсоход их сайхан дуу даа.
Жинчний амраг
Арван тэмээ байна
Ачаа нь тэгшхэн байна
Алчуур нь хийсээд байна
Амраг тэр минь байлгүй
Хорин тэмээ байна
хом нь тэгшхэн байна
Хормой нь хийсээд байна
Хонгор тэр минь байлгүй
Уул нь өндөр байна
Унаа минь зовох байлгүй
Уулзалгүй явчихлаар
Чи минь зовох байлгүй.
Дүүриймаа
Хадтай юу сүмбэр ууланд нь ээ хө ай Дүүриймаа минь
Харцага шувуу нь жиргээд л байна аа хө
Хавар намрын хонгор салхинд нь хө ай Дүүриймаа минь
Хайрын маань сэтгэл хөвөлзөөд л байна аа хө
Зүүн (ээ) сүмбэр ууланд нь хө ай Дүүриймаа минь
Зүр чиг гурнууд нь зөрөлдөөд л байна аа хө
Зүрхний жаахан амраг чамтайгаа хө ай Дүүриймаа минь
Зүүд чиг нойрондоо зүүдлээд байна даа хө
Урд аа сүмбэр ууланд нь хө ай Дүүриймаа минь
Уяхан чиг хөхөөнүүд донгодоод л байна даа хө
Унаган чиг багын хонгор чамтайгаа хө ай Дүүриймаа минь
Унтах аа нойрондоо уулзаад байна даа хө.
Дуншаа гөөгөө
Зүгээр сууна зүгээр сууна зүйлийг бодно оо хө
Зүүгээ бариад үйлийг мэтгэнэ зөрүү буруу хатганааа хө
Зүүн нүдний дээд зовхи нь жирвэс жирвэс татаад байна аа хө
Зүүн айлын Дуншаа гөөгөө ирэх чиг юмуу даа хө
Холыг бодно холыг бодно хоногийн шөнөдөө зүүдэлнэ хө
Хоймор суугаад үйлийг оёно хоёр гурав хатгана аа хө
Хоёр нүдний дээд зовхи нь жирвэс жирвэс татаад байна хө
Хойд айлын Дуншаа гөөгөө ирэх чиг юмуу даа хө...
Дуншаа гөөгөөг учиргүй харуулдсан нэг бүсгүйн л уран бүтээл юм болов уу даа.
бөмбөөлэй, дуртайяа. номтой номын хүнээс үг сонсох сайхан шүү
санаа, уяхан замбуутивийн наран ч сайхан шүү.. хөөрөх шиг болдогым
болжко баярлалаа сайхан дуу авчирсанд
диамсаа бичнээ, хөөрхөн борлог гэдгиймуу
Зочион. сайхан надамлавуу. нар хур тэгширсэн сайхан наадам болов. манай энэ тивэээр Магнай хүү 3 давж Парисын ногоон дэнжийг хотойлгосон хэхэ. өөрөө орж ирээд хуучлах буй за гэж бодном. хэхэ
сайхан дуунуудтай богц дүүрэн ирсэнд талархасуу. дараагийн удаа оруулнаа. чадвал ая дантай нь. маш их баярлалаа.
ингэхэд зочин блогоо нээх болоогүй л байна уу. нэгэн өвөрмөц блог нээгдэнэ гээл хүлээж суугаа шөө. хэхэ
Зочион: мань хичээн байж 3 давсан шүү хэхэ... Тэгээд өөр хоёр ч хот дамжин монгол заншлаараа хавтгайруулан наадаж дуулж хуурдаж, ууж согтсоор бараг 4 хоног наадамлав хөөрхий ...
Дүүрийаа гэдэгардын дуу нэг л сайхан санагддаг шүү
Дөрөө жийгээд эргүүлнэ ээ ай ай хөө
Дөрвөлжлөн харагдах бараа нь ээ
Дөтөлсөн амрагийн бараа юу уу даа
Таваар тависан гэзэгээрээ
Талын бутууд шиг саглайна аа ай хөө
Тавлайн харагдах бараа нь ээ
Танилцсан амрагийн бараа юу уу даа
гэнэт нэг зүйл санахад.. орчин байхгүү хийгээд сэргээхгүү бол урлаг ч тэр түүх тэр мөхөх юм байнашүү тэ. одоо цагт дөрөө жийнэ гэхэд нэг л биш болжээ..бас танилцсан амрагийн бараа гээл вакуум цонхныхоо цаанаас харжэээ суухад энэ сайхан дуу төсөөлөгдөх нь үгүй л байхдаа..гэж гэнэ бодогдов хэхэ
хайраа, хэхэ хүрээний дуу шалиг л гэдэг байсан байхдаа..аальгүй донж гаргаал хүрээ хүүхнүүд гээл хэхэ орчиндоо эрэлтэндээ тааруулж дуу хуур нийлүүлэгдсийм байгааддээ..дуу бүхэн түүхтэй гэж .. ингэж бодогдовой
зочин маань харагдахгүй хаагуур яваам болдоо..
ariuxan setgelt
arban naiman nast
anxlan shirtelcsen nud
ariun zamiiin exlel
azaar dutaagui naran
alag xoyor nudet
amidraliin ezen
ailgui chamdaa
zarim duunaas chin surnaa nemj
er n ene humuusees duu iim argaar tsugluulah chin bas l shildeg sanaa bna shuu, urgeljluuleed bgaarai, bi daraa 60 70 aad onii duu geh yum bol harin hediig mileen hediig bichih bh shuu. Gehdee bi chin bur 70 onii suuleer garsan huuhed shuu dee.Manai han nairlaad l toirch suugaad duulah ch ai daa mun saihan shuu.
uuduus haraasan barag zodchihs shaham aidas hurgesen ter orchin uyiin duunaas iluuteigeer uursdiinhuu undesnii duugaa sonsoj baival sain .........
Зээргэнэтийн шил
Зээргэнэтийн шилд
Зэрлэг буга урамдана
Зэрэгцүүлэн өсгөсөн
Их бага хоёр загал морь
Их загал байзаарай
Ижил юундаа яараа вэ
Бага загал байзаарай
Балай юундаа яараа вэ... гэж.
Зээргэнэтийн шил
Зээргэнэтийн шилд
Зэрлэг буга урамдана
Зэрэгцүүлэн өсгөсөн
Их бага хоёр загал морь
Их загал байзаарай
Ижил юундаа яараа вэ
Бага загал байзаарай
Балай юундаа яараа вэ... гэж.
Зоригтой байх сайхан
Сэтгэгдэл үлдээх: