Хоморголон устгасан аймшигт хэлмэгдүүлэлт арайхийн илааршиж байсан тэр үед Монгол орны улс төрийн уур амьсгалд "Жамбалдоржийн хар хууль" гэгч зүйл үйлчилж улс даяараа есөн зүйлийн хэрэг явдлаар дүүрч шүдэнз зурвал дүрсхийн асахаар болсон байлаа. Анхдугаар 5 жилийн төлөвлөгөө нь будаа болж мянгат малчин бүхэн эсэргүү, буржуй гэгдэн сүйрч эхэллээ.
1945 онд "Мянгат малчин" цол хүртсэн 98 сайн малчдаас ихэнх нь шоронгийн хаалга татав. 1948 оны 6-р сард Увс аймгийн Бөхмөрөн сумын ард хоёр мянгат малчин Батын Янживыг "Шинэ үеийн феодал, буржуй, эсэргүү" хэмээн баривчлав. Янжив бол улс төр гэж ямар гээч мангаа байдаг, юу хийвэл улс төрийн хэрэгтэн болдгийг төсөөлж ч мэдэхгүй жирийн нэгэн малчин ард байлаа.
Гэтэл улс төрийн нэн аймшигтай гэмт хэрэгтэн болж хувиран эрүүгийн хуулийн "86-ийн Б" гэдэг зүйл ангиар ялд унах нь тэр. 2000 -н малтай мөртөө ядуу ардад хувь хүртээж тэтгэн асраагүй, олон малтай байж ноос бэлтгэх улсын даалгаварыг 138 кг аар тасалдуулсан эсэргүү гэж бичжээ.
Шоронд аймшигт байцаалт яргалал, тамлал амсана гэж огт бодсонгүй. Өмнөх байцаалтын шарх сорвиндоо шаналж байхад дараагийн зодуур эхлэнэ. Хэрэг хүлээдэггүй эсэргүү гэж зүүн хөлийг нь нэвт жадалсан Янживыг яаманд дууджээ. Шоронгийн хашаанаас банзны хэлтэрхий олж тулсан түүнийг баашиллаа, биднийг цохиж алах санаатай байсан гэж яллаад нөгөө хөлийнх нь шөрмөсийг тасдан сүлбэсэн байна. Сар гарангийн дараа аймшигт тамлалтыг үл тэвчин хилс хэрэг хүлээж 8 жилийн ял авчээ. Ингэж л амьтайгаа үлдэж .
2 хөлгүй тахир татуу болсон түүнийг шоронд байхад нутгийн малчин залуу Сүрэнхорлоо баригдан ирсэн байна. Галтай цогтой тэр залуу: улаан яргачин Чойбалсан сөнөтүгэй гэж хашгираад комендант Дамбад толгой руугаа чулуугаар нүдүүлсээр нас барахыг Янжив нүдээрээ харжээ. Нэгэн удаа Чойбалсангийн тушаалаар хоригдлуудын өмнө Дамбыг одонгоор шагнахдаа : Дотоод яамны сайдын тушаал бол байлдааны тушаал бөгөөд үл биелүүлсэн этгээдийг буудан хорооно" гэж шоронгийн дарга уншиж байжээ. Тахир татуу хөөрхий малчин эр арайхийн 7 жил 6 сарын дараа суллагдав.
Нутагтаа ирэхэд нь түүний мал хөрөнгийг хуу хамж улсын нэрээр хавийн айл өрхүүдэд тараасан байв. Нутгийн нэгэн авгай " энэ бол таны хөрөнгө 150 хонь өгсөн 500 боллоо та ав даа " гэхэд өнчин хурга ч авсангүй. Тэрбээр угийн амьжиргааны ухаантай хүн болхоор байгаль эхийнхээ хишгээр хэний ч доор орохгүй амьдарсаар насан өөд болжээ. 1954 оны 3 сарын 21 нд түүнийг шүүхээс цагаатгажээ.
Олон арваараа хэлмэгдэн үрэгдсэн энгийн номхон нэхэл дагуулгүй малчин ардын минь арван цагаан буян мөнхөд дэлгэрэг ...
Бид гашуун түүхийг үргэлж санаж явах ёстой гэдэг утгаар энэ түүх европын нэгэн орны санхүүжилтээр дэлгэцэнд буух нь ээ. Эхний шатны ажлын хэсэг 8 -р сард Монголд очино.
Холбоотой мэдээлэл. " Хамбын Овоо" баримтат кино




Сэтгэгдэлүүд:
энэ дээр мөн Хамбын Овоо гэгдэх газраас олдсон эд мөрийн баримтын талаар өгүүлсэн бичлэгийг холбож өглөө. үзээрэй.
.. эндээс бараг 1000 гаруй хүний цогцос гарсан бөгөөд уг мэдээлэл нь уул нь дэлхийг цочроох мэдээлэл байсааан..
энэ мэдээлэлийг бэлдэж оруулсан магнайдаа талархажийнаа..
дахин хэлэхэд дээрх бичлэгийг заавал үзээрэй л гэе дээ..
Gevch nugel nudeeree gardag gedeg dee.
Сэтгэгдэл үлдээх: