Гайхамшигт үгс


Сэтгэлийн дээд нь олноо өргөгдөх
Жаргалын дээд нь сэтгэл амар
Нөхрийн дээд нь үл аргадагч
Үйлийн дээд нь бодь мөрийн зэрэг болой
                                   Монголын эртний үгс
                                  
Хүний нутаг дахь миний Монгол..№1
 2007.12.27 Монголын Мэдээ сонин.
                  "Ар Монголдоо хурга болж төрөөд, ирэг болж идүүлэхсэн..."  нийтлэл. Б.Занданхүү

    Хүний нутаг дахь миний Монгол
Нэг сая орчим төгрөг зарж хоёр мянга орчим км зам туулан Монголынхоо ирээдүйд оччихоод ирлээ. Монголын маань ирээдүй их л холд байх юм бодсон чинь энүүхэн хаяанд арав таван мал, алгын чинээ газраа өргөст тороор хашуулж халуун зунаар хар цай оочлонгоо Халхын туүхийг дурсамжийн цаанаас хоолой зангируулан хүүрнэж суух юм. Хүүхдүүд нь сургуулийн мөр хөөж хятад болоод хөгшид нь хэдэн малаа даган монголоороо үлдсэн ч тэдэнд хөх толботой ач зээгээ тэврэх хувь дутжээ. Торонд байгаа хэдэн мал, малаа дагаж яваа энэ хэдэн хөгшдөөр Дээд монголчууд дуусч байгаа нь энэ аж. Их гурний нөмөр нөөлгөн дор цеөнх үндэстэн хэмээн “бөөцийлүүлэх” авч Дундад улсын нийгмийн халам-жийг харааж яс махнаасаа зэвүүцэн ярвайхад нь сая л би “Эрх чөлөө, тусгаар тогтнол” хэмээх танил үгийн утгыг хальт мөлт монголчлов. Эх нутгаасаа тасран гурван зууныг элээсэн Гүш хааны хэдэн монголд дээл-тэйгээ хатах ийм нэгэн тавилан оногджээ. Хужаагийн хувцас эгэлдрэхгүй хэмээн ам даавуугаараа дээл мэтгэж суух ч дээлэн доторхи сэтгэл дэвэрч буцлахын цагт асгарах газаргүй, хуний нутагт нулимсаа залгин хатуужих.
"Хүний нутаг дахь миний Монгол..№1" цааш унших »
Хүний нутаг дахь миний Монгол №1 /үргэлжлэл/.
     /үргэлжлэл/

"Хүний нутаг дахь миний Монгол №1 /үргэлжлэл/." цааш унших »
Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!
          
"Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!" цааш унших »
Монголын Нууц Товчоо

    Монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо юм. Монголын ард түмэнд уран үгийг холбож, түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс олон байсны үр дүнд эдүгээ цаг хүртэл энэ зохиол өвлөгдөн иржээ. 1368 онд Тогоонтөмөр хаан Бээжингээс зугтан гарч Юань төр мөхөх хүртэл 140өөд жил маш нууц шүтээн байдалтайгаар хадгалагдаж байсан уг зохиол нь Мин улсын үед, тодруулбал 14 зууны сүүлчээр нууцыг нь задалж галиглан орчуулагдаж "нууц" бйадалаа алдажээ...

   Ингээд нууц товчооны монгол бичгээр бичсэн эх нь олдоогүй бөгөөд ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь Монголын Нууц Товчооны үндсэн эх болжээ. Энэ утгаара ч тэрүү Хятад хэл дээрх эх сурвалжууд дээр уг зохиолыг "Юань улсын нууц түүх" гэж тэмдэглэсэн бйадаг байна.

    Энэхүү Монголын түүх, уран зохиолын хамгийн үнэт дурсгал Нууц товчоог анх Ц.Дамдинсүрэн гуай орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлжээ..

  Ингээд Монголын нууц товчоо зохиолын бүлгүүдийг жагсаавал:
   - Тэмүжиний уг гарал ба бага насны үе   
   - Чингисийн идэр нас
  
 - Мэргэдийг с
өнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
  
- Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь   
   - Татаарыг с
өнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
  
- Хэрэйд улсын мєхсєн нь
  
- Ван хан сөнөсөн нь Х 
    
    - Хү
чүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь 
   
- Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
  
- Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь 
  
 - Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь   
   - Чингисийн нас барсан ба
Өгөдэйн хаан болсон нь
 
   Энэ зохиолыг уншаагүй хүн байхгүй байхаа.. Гэвч сонсож болохоор олсон болохоор жаахан зүйл бичээд оруулчихлаа... Монгол хүн бүрийн мэддэг бйах ёстой түүхийг та эндээс олж мэдэх болноо...

Эцэст нь хэлэхэд "Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин адил" гэж. Заавал сонсоод мартсан байвал сэргээгээрэй. ..

СОЁМБО
       Соёмбо...Энэ үгийн утга агуулгийн талаар мэдэхгүй монгол хүн байхгүй боловуу гэж бодож байлаа..Гэвч сүүлийн үед соёмбо гэж ярих нь ихсэж сайшаалтай санагдаж байсан ч хар усны нэр төдий болж хувираад байгаад бухимдаж хэдэн үг хэлхэхийг хүслээ.     Анх 1686 онд Боржигон овогт Өндөр Гэгээн Занабазар нь монгол, санскрит, төвд үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох зорилгоор энэтхэг, ланз, нагар үсгүүдээс санаа аван 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг нь эртний Энэтхэгийн судрын хэлээр " өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай аж. Соёмбо үсгийг 200аад жил голдуу халхын хүрээ хийдэд сүмийн барилгийн чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг дагадаг байна. Эл үсгээр бурхны шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгvй. Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй байснаас болж их дэлгэрээгүй ажээ.
"СОЁМБО" цааш унших »
УЛС ТУНХАГЛАСНЫ 83 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЬЕ

       Төрийн минь сүлд өршөө гэж ханцуйндаа залбирч, цацлаа өргөдөг Монгол түмний минь сэтгэлтэй Төрт улс,тусгаар тогтнол гэсэн ойлголт салшгүй холбоотой билээ.Тийм ч болохоор энэ улс маань тусгаар тогтнолоо тунхаглан зарласны ойн баяруудыг тэмдэглэн өнгөрүүлж, ёслол төгөлдөр хүндэтгэл үзүүлдэг юм. Энэ өдрийг дэлхийн өнцөг бүрд амьдран суугаа монголчууд бас л ёслон тэмдэглэж, орчин нөхцөлдөө тохируулан шагай харвахаас эхлээд л сагсны тэмцээн болон бусад арга хэмжээг зохион байгуулдаг нь энэхүү өдрийг мартах ёсгүйг сануулдаг бөлгөө.       Хэдийгээр энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа ч, энэ баярынхаа үнэ цэнийг түүхийг мэдэхгүй бол үнэхээр харамсалтай. Тийм болохоор энд мэдээлэл өгөх зорилгоор хэсэг зүйлийг тэмдэглье гэж үзлээ.
"УЛС ТУНХАГЛАСНЫ 83 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЬЕ" цааш унших »
"Монгол" гэдэг нэрийн тухай
     
        
        Монгол гэсэн vг нь дэлхийн сурвалж бичигт эртнээс хэлэгдсээр иржээ.
Монгол гэдэг vгийн тайлбар Мөнх гол, Мөнх гал, Манай гал, Хядад тайлбар олон байдаг. Хуулиар ч гэсэн Монгол гэсэн vгийн тайлбарийг нээлттэй орхисон байдаг.
Дэлхий дээр –М.. vсэг авиагаар эхэлсэн улс “мөн нийслэл” 10 орчим улс байдаг ба тэдний гурван улс нэг нийслэл хот /зөөлөн эгшигт/ болох Монгол, Молдави, Мозамбик улсууд Москва хот юм.
""Монгол" гэдэг нэрийн тухай" цааш унших »
Тусгаар тогтнол
            
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
          Тусгаар тогтнол чамайг
          Тунхаглан бичнэ би
"Тусгаар тогтнол" цааш унших »
(Нийт: 50)