"ХУЛСАН ТАШУУР" дууны домог
      Архангай аймгийн хойд Тамир хавиар нутаглаж байсан гүний охин Гүнчидмаа гэгч сайхан хүүхэн байжээ. Гүнчидмаа Булганы Яргайтын голоор нутаглаж байсан ядуу ард дуут Дорлиг гэдэг хүнтэй танилцан ханилж суухаар тохиролцсон юмсанжээ. Хун дуут Дорлиг нь сайхан дуулдаг учир нутагтаа тийнхүү алдаршжээ. Дорлиг Бээжинд жин тээж очиход хятад данжаад нар худалдах барааг нь зүгээр авах гэсэн учир пүүсний данжаадтай муудалцан, /  бодвол  гар зөрүүлээд авсан байхаа хэхэ/  баригдан хоригдсон гэнэ. Гэвч тэндээс оргож эх нутагтаа бэдэрч явах замдаа "Хулсан ташуур" хэмээх дууг зохион дуулжээ.
""ХУЛСАН ТАШУУР" дууны домог" цааш унших »
Сар шинийн мэнд хүргье
       Монгол vндэстэн ёс заншил, єв уламжлалаараа хvмvvн тєрєлхтний дунд гайхагддаг ард тvмэн. Харамсалтай нь монгол нутагт монгол хvн болж тєрсєн бид ёс заншил, єв уламжлалаа умартаж, єрєєлийн соёлыг шагшин дагах явдал газар авч байна. Vvний нэгээхэн жишээ нь цагаан сар буюу Монголчуудын тєрт ёсны их баяр юм.
"Сар шинийн мэнд хүргье" цааш унших »
Бидэнд бахархах зүйл зөндөө...
 Уламжлалдаа үнэнч чанар, тэсвэр хатуужил хоёр монгол цэргийг бусдаас ялгаруулж байна..
...
Монгол дайчдад бусад армийн цэргүүдээс ялгагдах ямар онцлог ажиглагдав?
- Монгол цэргүүдэд Оросын армийн дайчидтай ижил төстэй зүйл цөөнгүй байна. Уламжлал, түүх, сургалтын нэг үндэс байгаатай энэ бүхэн холбоотой байх. Монгол цэргүүд биеэр өндөр биш ч тэсвэр хатуужил, ачаалал даах чадвараар хавьгүй илүү юм гэсэн сэтгэгдэл төрсөн. Чингэс хааны үеэс тавигдсан цэргийн урлаг зөвхөн Монголоор зогсохгүй, дэлхийн олон армийн номлолд тусгалаа олсон байна. Товчдоо уламжлалдаа үнэнч чанар, тэсвэр хатуужил хоёр монгол цэргийг бусдаас ялгаруулж байна... 
                 /РенТВ ийн "Дэлхийн армиуд" цуврал нэвтрүүлгийн найруулагчийн ярианаас/

"Бидэнд бахархах зүйл зөндөө..." цааш унших »
Уртын дууны тухай өгүүлэх нь /үргэлжлэл/
Дөрөв. МОРИН ХУУР БОЛ УРТЫН ДУУНЫ БИЕТ ХЭЛБЭР

   Европын суурин соёл иргэншилтэй хүмүүс оюуны бүтээлээ биежүүлэн (материаллаг биет хэлбэрт оруулж) хадгалдаг. Харин мэнай монголчууд олон сая жилээр адгуулж ирсэн мал аж ахуйнхаа хэвшлийг дагасан нүүдлийн соёл иргэншлийн хэв шинжээр амьдарч дассан болохоороо оюуны бүтээлийнхээ өв санг дуу, шүлэг, ерөөл магтаал, үлгэр домог зэрэг аман зохиолын хэлбэрээр хадгалан үеэс үед дамжуулан өвлөхийн сацуу улам бүр хөгжүүлэн боловсронгуй болгож ирсэн түүхтэй.
"Уртын дууны тухай өгүүлэх нь /үргэлжлэл/" цааш унших »
Гайхамшиг....
Уртын дууны тухай өгүүлэх нь
 Нэг. АМЬТНЫГ ХҮРТЭЛ УЯРААХ АЯ ДУУНЫ ЧАДАЛ

    Ардын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг гэж манай нэгэн зохиолч бичсэн нь бий. Ардын дуу, тэр дундаас монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл яахын аргагүй мөнөөс мөн гэлтэй. Үнэхээр ч монгол ардын уртын дууны уг хэн нэгэн зохиогчийн дангаар сэтгэсэн шүлэг бус агаад монгол түмний оюун тархинд зуун зуунаар бил¿үдсэн билэг оюуны их хур билээ. Тэрхүү үгийг нутаг нутагт өөр өөр ая дантай дуулсаар бас л шигшмэл сайхан, сэтгэл тэнийлгэм ая нь шалгаран үлдэж, Баян бараат, Боржгин ая гэх мэтчилэн тэр нутгаараа овоглон нэршиж эрин зууны турш дуурссаар ирсэн билээ.
"Уртын дууны тухай өгүүлэх нь" цааш унших »
Монголчууд бидэнд үндэсний үзэл хэрэгтэй юу?
                  /Заавал уншаарай/
        Монгол Улс тунхагласаны өдөр. Тусгаар Монгол улсын иргэн би, энэ өдрийн тухай бодож суухдаа Монголчууд бид юугаар бахархах ёстой юм бэ? өөрөөсөө асуулаа. Туршилтын социалист системээсээ салж, хөмөрсөн тогооноосоо гарч, дэлхий ертөнцтэй танилцаж, өөрсдийгөө харьцуулан мэдрэх гэж хичээн буй энэ цаг үест бид өөрсдийгөө хэтэрхий муугаар үнэлж, бүх л юмсыг ууртай бухимдуу төрхөөр, хялайн харж байгаа юм биш байгаа. Цаг ямагт ''тамын тогооны үлгэр''-ээ сануулж, монголчууд эв нэгдэлгүй, бие биедээ итгэдэггүй, бас тусалдаггүй, хувиа хичээсэн, бүдүүлэг, соёлгүйн жишээг байнга л бичиж гоморхцгоох нь уншиж буй бүх л зүйлээс илэрнэ. Тэгээд ч гадаад хүмүүсийн ухаантай, соёлтой, ажилсаг, хариуцлагатайг гайхан магтацгаана. Харин хятадууд бол муу хүмүүс гэж нэгэн дуугаар  баталцгаана.
Больцгооё Монголчуудаа! Баяр болох гэж байна. Өнгөрсөн зуунд бидний өвөг дээдэс, аав ээж, өвөө эмээ нар минь өөртөө буй гоёлоо өмсцгөөн, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөн ирж саналаа өгч, тусгаар тогтносон Монгол улсаа зарлуулж байсан энэ өдөр, өөрсөндөө байгаа сайхан бүхнээ бахархал болгон бэлэгдэн ярилцацгаая.

"Монголчууд бидэнд үндэсний үзэл хэрэгтэй юу?" цааш унших »
Ардын дууны домог өгүүлбээс...№1
      Монгол үндэстэний соёлын томоохон өв ардын дуу нь аль эрт Хүннү Сүннү үеээс зуун зуун дамжиж ирсэн агуу үнэт зүйл билээ. Ардын дуугаа сонсоод сэтгэл сэргэдэг ард түмэн шдээ бид..Уламжлал, эх соёлоо алхам алхамаар алдаж байгаа өнөө үед ардын дууг бүтнээр нь мэдэх хүн цөөн болсон нь харамсалтай. Тэгээд боломжоороо хэдэн дууны үгийг домог яриагаар нь олж оруулахаар болов.Боломжтой бол дуутай нь хамт хавсаргахыг хичээх бөлгөө хэхэ...Энэ удаа бараг хүн бүхний мэдэх дууны домгийг оруулав.

«Хотгойдын унага нь
Хонгор халзан зүстэй дээ
Хорин тавны наадамдаа
Хоохон цолыг дуудуулжээ...» гэсэн энэ дууг та бүхэн олон удаа сонсож байсан бизээ.
"Ардын дууны домог өгүүлбээс...№1" цааш унших »
Хөөрхөн Халиун
(Нийт: 50)