Тэнгэр аялгуу


Тусгаар тогтнол чамайг ...

                                                 Хан хөх тэнгэрт заяатай

                                                 Хаан буурал түүхийн зарлигтай

                                                 Хүлэг морьдын туурайн тамгатай

                                                 Хүрэл эрсийн цусан тахилгатай

                                                                   Тусгаар эх орны минь

                                                                   Тулга нь бат оршиг    бат оршиг    бат оршиг

 

Тусгаар улсаа тунхаглан зарласны 84 жилийн ойн баярын мэнд хүргье !!!

Ууж идэж, уйлж дуулж тэмдэглэж болно сайхан баярлаарай залуусаа... миний хувьд бөхөө үзнээ

Монгол хөөмий
      Нүүдэлчин монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшиг нь хөөмий бөгөөд, энэ их өв сангаа өвөг дээдэс маань өөрсдөө үйлдэж, үр хүүхэд хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлдэг сайхан уламжлалтай байсан ажээ.
"Монгол хөөмий" цааш унших »
Заавал сонсох цомог... "БАС Л ЗАВГҮЙ..."

 

 

...Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмүү

   Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмүү

   Амьд яваа минь таны таалал гэмүү

   Аугаа их тандаа би өдөр бүр мөргөмүү

   Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очмуу

   Аньсан нүдэндээ ч би танийгаа хармуу

   Сайн үйлээ би танийхаа төлөө хиймүү

   Саар мууг үйлдвэл танийхаа өмнө ичмүү.... О.Дашбалбар

 

Бадар-Ууган Монголын Боксын Олимпийн Анхны Аварга

 

Монгол Улсын гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууганы  олимпийн аваргын алтан медалийн төлөө Пан Америкийн аваргын хүрэл медальт, Кубын боксчин Янкиел Леон Аларконтой    хийсэн тулаан

Бадар-Ууган алтан медалаа авч  байгаа нь

 

 

Олимпийн тэнгэрт төрийн дуулал эгшиглэлээ...
        Зуны XXIX олимпийн наадмын Жvдо бєхийн эрэгтэйчvvдийн -100 кг-ийн жинд Монгол улсаа тєлєєлєн барилдаж буй Н. Тvвшинбаяр Олимпийн алтан медалийг эх орондоо анх удаагаа авч ирлээ. Монголчууд тvvхэндээ 17 медаль олимпийн дэвжээнээс авч байсан. Тэгвэл энэ тvvхэнд аваргын Алтан медалийг Н.Тvвшинбаяр анх удаагаа авлаа.
"Олимпийн тэнгэрт төрийн дуулал эгшиглэлээ..." цааш унших »
"Үхэр монголын уур хилэн" цомогоос...

       Г.Равдан гуйан "Үхэр монголын уур хилэн" цомгийн 2дахь хэсэгт орсон богино өгүүллэгүүдээс таны сонорт...сонсож ажааамуу хэхэ

Өглөө шиг Эх орон

 

Ардын дуунууд 4
        Хүний газар удаахан явахад сэтгэлд монгол аялгуу хургаж, зүрхэнд уртын дуу өөрийн эрхгүй шуранхайлдаг гэдэг.  Хаа нэгтээ газраас танил ая эгшиглэхэд, тал хээр нутаг, уул ус, өссөн төрсөн нутгаа санадаг...        Түмэн олон адууны дундаас төгрөг сартай манхан шарга нь түрүүлсхийгээд ирэхэд ногоолин харагдах номин эрдэнийн ууландаа сэтгэлийн амрагтайгаа зугаалмаар.. хэхэ дууны үг эвлүүлэх гэсэн болсонгүйэ. За ингээд "Зочны цаг" булан маань үргэлжилж байнаа.
"Ардын дуунууд 4" цааш унших »
(Нийт: 50)